“Токио 2020” олимпод оролцох 71 хүнээс халдвар илэрчээ

“Токио 2020” зуны олимпийн наадмын албан ёсны нээлт эхлэхэд хоёр хоног үлдээд байна.

Гэтэл мягмар гарагийн байдлаар тус наадамд оролцох нийт 71 тамирчнаас Ковид19-ийн халдвар илрээд байна. Нийт бүртгэгдсэн 71 тохиолдлын 31 нь гадаадын тамирчид, төлөөлөгчөөс илэрсэн бол бусад нь зохион байгуулагч талын хүмүүсээс илэрчээ.

Халдварын тархалт олимпийн хотхоноос хальж, нутгийн иргэдийг хамарвал аюултай болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Олимпийн хотхонд нийтдээ 11 мянган хүн байрлаж байгаа юм.

Хэрэв тамирчдын дунд халдварын тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзсаар байвал наадмыг цуцлах боломж бийг зохион байгуулагчид өчигдөр мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)