Хорлоо эмээ ачийг ачаар хариулж, Ц.Сувдаагаа баярлуулж явна

Одоогоос хоёр жилийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна аарц, цай зардаг эмээтэй нэгэн бүсгүй таарч, хууч дэлгэн улмаар түүнийг өөрийн гэсэн тохилог сууцтай болгосон сайхан түүх бий.

Сайхан сэтгэлт энэ бүсгүйг Ц.Сувд-Эрдэнэ, харин түүний тусласан эмээг Хорлоо гэдгийг өдгөө мэдэхгүй хүмүүс үгүй биз ээ. Тэгвэл хүйтэнд галтай залгуулж, хоноглох сууцыг нь дулаан байраар сольж өгсөн Ц.Сувд-Эрдэнэдээ өдгөө Хорлоо эмээ тустай явна.

Тэрээр саяхан нярайлсан Ц.Сувдаагийндаа үе үе ирж, хүүхдийнх нь даавууг угааж, хоол цайг нь бэлдэж өгч байгаа гэнэ. Хүмүүнлэгийн үйлсэд залуусыг манлайлан ажилладаг бүсгүй маань энэ сарын 15-ны өдөр амаржиж, гуравдахь охиноо өлгийдэн авчээ.

Энэ талаар Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Хоёр жилийн өмнөхөн 90 гарсан буурал толгойтой хоёр таяг тулсан танихгүй эмээтэй "Бөмбөгөр" худалдааны төвийн гадаа таарч байхдаа ирээдүйд ижий минь болж эх үрийн холбоотой болно гэдгээ төсөөлөөгүй явсан юм.

Хорлоо эмээ дандаа л бусдын төлөө залбирч, бусдад санаа тавьж явдаг. Хүмүүс ихэвчлэн азтай эмээ гэдэг. Харин миний хувьд азтайдаа биш үнэхээр ач буянаа л эдэлж яваа эмээ. Бие давхар болсныг сонссоноос хойш байнга л залгаж биеийг маань асуудаг байлаа. Харин төрөнгүүт очиж асарч өгнө заавал хэлээрэй гэсэн тушаал өгсөн юм хэхэ. Ингээд бяцхан охин маань мэндэлж хамгийн түрүүнд эмээдээ дуулгахад нэг өдрийн орлогоороо /цай зардаг бөгөөд өдөрт 2500/ шингэж сүү авчихсан давхиад ороод ирсэн. Өнөөдрийн хувьд надад хамгийн жаргалтай өдөр байна. Анхны хүүхдээ гаргаж байхад ээж маань бурханы оронд очсон байсан. Эмэгтэй хүн төрөх, өвдөхдөө ээжийгээ ямар их үгүйлж ямар их санадаг гээч. Тэгвэл яг л энэ үед сэтгэл минь жаргалаар бялхаж хийсэн шөлийг нь амтархан идэж мойног хуруунуудаараа духны сэвлэгийг хойш нь болгох тэр л үед би ээжтэй хүн гэж чанга орилмоор бас хэн нэгэнд гайхуулмаар.

Одоо эмээ 92 настай ч хүүхдийн даавуу угааж, хар шөл хийж, хүүхэд усанд оруулаад ёстой л мундаг буурай. Ойрын хэд хоног ажилдаа явж чадахгүй тул "Бөмбөгөрийнхөн" уншиж байвал "Эмээ охиноо төрүүлж яваа шүү"  хэмээн бичжээ.

Хүнд тус хийвэл өөрт тус ирдэгийн жишээ энэ ажээ.

Гэрэл зургийг Ц.Сувд-Эрдэнийн фэйсбүүк хуудаснаас авав.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (38)

  1. Mundag busgui buyntai emee. Ene busgui jargaj yvnaa iim shn setgeliin dandaan az dagadag ymdaa

    0 0 Хариу бичих
  2. хэлэх үг олдохгүй зүгээр л нулимас тогтохгүй байна

    0 0 Хариу бичих
  3. Saikhan baina.iim sxn zuil unshaad neeh saihan bolchloo.

    0 0 Хариу бичих
  4. saikhan baina, ta nartaa ulam bue buenee harlan bayarluulj yvaarai l gej helie dee

    0 0 Хариу бичих
  5. Unshaad uurin erhhui nulmus dusluullaa horloo emeedee urt udaan nasaaraai suvderdene tursun maamaad eruul enhiig husie

    1 0 Хариу бичих
  6. Mundag busgui mundag emee b.n emegtei l hunii ach tus ergej negendee tus b.j yvaa ni uneheer baharhaam ymaa daa . Bayar hurgej tsaashidiin amidrald ni eruul enhiig husie.

    2 0 Хариу бичих
  7. eej emee 2oo sanaj bna shuu

    1 0 Хариу бичих
  8. Яасан ч хөөрхөн юм бэ дээ, бүүр эмээгээ саначихлаа. Буянтай буурай минь урт насалж удаан жаргаарай.

    1 0 Хариу бичих
  9. Emee bolon shine tursun maamu ta buhend eruul enhig husey.yg uilah gej bna...

    0 0 Хариу бичих
  10. Urt uudaan nasalaarai emee

    0 0 Хариу бичих
  11. Shn ugluu iim shn medee unshaad bur ogshood yg uilah gj bshd uneheer shn ene hoyrtoo az jargal eruul enhiig husey

    0 0 Хариу бичих
  12. Эмээд эрүүл энхийг хүсье. Сувдаа бүсгүйд, гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье. Сайхан байна

    0 0 Хариу бичих
  13. амжилт эрүүлийг хүсье шинэ хүнд бс

    0 0 Хариу бичих
  14. zarim neg humuus ni iim shn zuil hiij hisheg buynaa hairalj bhad busd ni busdiinhaa uliig shagaij bh ymdaa

    0 0 Хариу бичих
  15. Tuurch tursun eh ur 2 baina daa. Bayr hurgei

    2 0 Хариу бичих
  16. Амжилт хүсье. Аз жаргал хүсье. Буурлын буян багаддаггүй юм.

    1 0 Хариу бичих
  17. эмээдээ урт удаан нас эрүүл энхийг хүсэе

    0 0 Хариу бичих
  18. Монголд ийм хун 5 хувь л байгаа, улдсэн 95 хувь нь хувиа хичээсэн очуухэн амьдралтай ялаанууд

    0 0 Хариу бичих
  19. Yasan saihan emee ve hund tus hurgej yavahad ergeed joohon ch gesen tus irdeg gedeg unen ug dee. bi bas iim nastai eejtei. Suvdaa ohin 2 t bolon emeedee urt ugaan az jargaltai amidrahiig husiye

    3 0 Хариу бичих
  20. Мундаг бүсгүй

    2 0 Хариу бичих
  21. Бурхан өршөө

    0 0 Хариу бичих
  22. Saihan medee bna.az jargal hvsie

    1 0 Хариу бичих
  23. маш сайхан түүх бна эмээ урт насалж удаан жаргаарай

    2 0 Хариу бичих
  24. Хадам чин ирдэггүй юм уу. Эмээ ядарлаа

    0 2 Хариу бичих
    • О яасан хариугүй бодолтой хүн бэ өөрөө

      0 0
    • О яасан хариугүй бодолтой хүн бэ өөрөө

      0 0
  25. UILAH DOHLOO SAIHAN MEDEE BNA

    2 0 Хариу бичих
  26. Сайхан охин, ээж хоёрт маш том баяр хүргэе. Хорлоо эмээ маань өндөр настай боловч охиноо сайхан асарч, тэнхрүүлж байгаа нь ямар сайхан бэ? Сувд-Эрдэнэ бүсгүйн сайхан сэтгэлийн үр нь дахин ээжтэй болох, тэр сайхан хайрыг дахин мэдэрсэн аз жаргалтай агшинг авчирчээ. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж монголчууд яг үнэн хэлжээ. Үнэхээр сайхан санагдаж байна.

    10 0 Хариу бичих
  27. vneheer saihan yumaa setgel uyraad nulimas garlaa hvnii zayaa gej iim saihan yumdaa ta hoert az jargal hvsey

    2 0 Хариу бичих
  28. Unshaad l nulims bumburuud....yagaad gedgee medsengui...bayarlaad..bas hen negniig sanaad...emee .ejii..tanihgui bolovch tanidag bolson suvdaadaa ohiduudad ni horloo emeed az jargal husii..

    1 0 Хариу бичих
  29. evii evii huurhun ym be bie biedee dutsan hairaa nuhuj yvaa ta hoer mash saihan haragdaj bna emeeg ulam hairlaj oir bgaarai Horloo emee maani mash az jargaltai haragdaj bna Harsan chin buur hair hurchihlee

    0 0 Хариу бичих
  30. Сэтгэл догдолчлоо. Ийм сайхан мэдээ ойрын уед уншсангуй. Амьдрал гое ш дэ.

    1 0 Хариу бичих
  31. монголчуудаа энэ чинь л монгол зан чанар хүнлэг ёс байхгүй юу даа та нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе энэ 2 хүн хэн хэн нь байхгүйгээ нөхөж сайхан байнаа

    1 0 Хариу бичих
  32. Mundag emee. Ta iluu ikh urt nasalj,udaan jargaarai.

    2 0 Хариу бичих
  33. bugdend ni az jargal husie. uneheer saihan haragdaj bna.

    2 0 Хариу бичих
  34. buyantai saihan emeedee az jargal husch baina buyan chin delgereg

    2 0 Хариу бичих
    • ene odriin hamgiin saihan medee bailaa.hunii saihan setgeltei saihan ohind bolon huuhduuded ni az jargal husie. emeed eruul enhiig husie.ta buhen maani hamtdaa olon jil hamt baigaasai,emee ohin 2g haraad baihad ulam hair hureh yumaa.

      0 0
    • ene odriin hamgiin saihan medee bailaa.hunii saihan setgeltei saihan ohind bolon huuhduuded ni az jargal husie. emeed eruul enhiig husie.ta buhen maani hamtdaa olon jil hamt baigaasai,emee ohin 2g haraad baihad ulam hair hureh yumaa.

      1 0

ЭНЭ ТУХАЙ