НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон юм.

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай.