Нарантуул захын уулзварын засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Энэ сарын 17-ны 22:00 цагаас эхлэн долоодугаар сарын 18-ны 19:00 цагийн хооронд Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзварыг дөрвөн талдаа хааж, асфальт болон хэвтээ тэмдэглэл хийх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Нарантуул ОУХТ-ийн баруун урд талын уулзварын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлууд амралтын өдрүүдээр бүрэн хийгдэж дууссан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)