Тамирчдын тосгонд байрлаж байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээ эерэг гарсан тухай BBC агентлаг мэдээллээ. ӨАБНУ-ын Хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн тамирчин Табисо Моняне, Камохело Махлатси нар халдвар авсан тухай баталжээ. Бямба гарагт видео мэргэжилтэн Марио Машагийн түргэвчилсэн шинжилгээ эерэг гарснаас хойш тус баг хорио цээрийн дэглэмд байсан ажээ.
Өмнөд Африкийн багийн менежер Мксолиси Сибам "Тамирчдын тосгонд байрлаж буй багийн гуран хүнээс халдвар илэрсэн. Өдөр бүр биеийн халуун хэмжиж, шүлсээр түргэвчилсэн шинжилгээ авдаг. Маша, Моняане нар бага зэрэг халуунтай байсан тул шүлсээр шинжилгээ авахад эерэг гарсан. Улмаар PCR шинжилгээгээр хариу батлагдлаа. Махлатси ч мөн дээрх шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон" гэлээ.
Зохион байгуулагчид ням гарагт хэвлэл мэдээллийн ажилтнууд, олимпын наадмын гэрээт гүйцэтгэгчид болон сайн дурынхантай холбоотой 10 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн юм. Харин бямба гаригт олимпын наадмын зохион байгуулалтын багаас 15 хүнээс халдвар илэрчээ.
Сүүлийн өдрүүдэд Токио хотын хүн амын дунд халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа бөгөөд дөрвөн өдөр дараалан хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо 1000 давах болжээ.