ЗӨСҮТ: 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлхийн түүхэнд тарваган тахлын гурван томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг аж. 

Анхны цар тахал “Юстинианы тархвар” нэртэйгээр (531-580 он) Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн эрсэдсэн байна.

Хоёрдугаар тохиолдол нь, ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөжээ. Энэхүү цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэсэн байдаг. Учир нь Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн цогцос маш хурдан харлаж, заримдаа нүүрс шиг хар болж байсантай холбоотой ажээ.

Гуравдугаар цар тахал нь, 1894 онд Хонг Конгт эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан бөгөөд тухайн үеийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гамшиг нь өмнөх цар тахлаас бага байжээ.

Уг өвчинтэй тэмцэхэд иргэний оролцоо чухал болохыг ЗӨСҮТ-өөв анхаарууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)