Японд болсон байгалийн гамшгийн улмаас 100 гаруй хүн сураггүй болжээ

Японы төв болон зүүн хэсгээр аадар бороо хэдэн өдөр үргэлжлэн орж, хөрсний гулгалт үүсэж, их хэмжээний шавар урсаж буй бичлэг цахим орчинд тархсан. 

Тодруулбал, Японы Шизүока мужийн Атами хотод их хэмжээний аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, их хэмжээний хөрсний ус урсах болжээ. Үүний улмаас 20 гаруй хүн сураггүй болж, дөрвөн хүн амиа алдсан талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд гаднын хэвлэлүүдэд мэдээлж байв. Тэгвэл оршин суугчдын бүтгэлийг шалгасны дараа алга болсон хүний тоо 113 болж өссөн байна. 

Атами хотод долдугаар сарын эхний гурав хоногт олон жилийн дунджаас ахиа хур тунадаг орсон байна. Ийнхүү ширүүн бороо орж, шавар нурсан нь аврагчдын ажилд хүндрэл учруулж байгаа аж. Уг байгалийн гамшгийн улмаас 130 байшин барилга сүйтгэгдсэн гэх урьдчилсан таамаг гарсан байна.

Одоогийн байдлаар 23 хүнийг олж, эрүүл мэндийн тусламж үзүүлсэн талаар тус хотыг захирагч мэдээлжээ. 

Түүнчлэн хөрсний гулгалт дахин үүсэх эрсдэлтэй болохыг цаг уурын байгууллагаас мэдээлсэн учир иргэдийг нүүлгэж шилжүүлэх ажлыг хийж байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. худлаа бичих юм. 20 иод л хүнийг хайж байгаа.

    0 0 Хариу бичих