Сүүлийн өдрүүдэд дуу цахилгаантай ширүүн бороо орж буй учир үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгааг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас сэрэмжлүүллээ.

Тиймээс :

  • Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх,
  • Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо авах,
  • Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах
  • Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулахыг  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхаарууллаа.