Нийслэлээс нисэх онгоцны буудал хүртэлх тууш замын хөдөлгөөнийг нээжээ

Улаанбаатар хотоос Хөшигтийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг нээжээ.

Уг зам нь “Яармагийн товчоо -Айцын даваа -Түргэний гүүр -Бөхөгийн хөтөл Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлэх аж. 

Тухайн замаар хөдөлгөөнд оролцсон тохиолдолд буцаж эргэх боломжгүй бөгөөд түр болон удаан зогсох хориотой юм. 

Түүнчлэн тууш зам нь камерын бүрэн хяналттай бөгөөд автомашины хурдыг дундаж хурд, тухайн үеийн хурд гэсэн хоёр төрлөөр хэмжиж зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)