Жүжигчин Галь Гадот гурав дахь охиноо өлгийдөн авлаа

"Wonder woman" бүтээлээр нь үзэгчид сайн мэдэх жүжигчин, загвар өмсөгч Галь Гадот амаржиж охинтой болсон тухай ELLE сэтгүүл мэдээллээ. Нөхөр Ярон Варсаногийн хамтаар есөн настай Алма, гурван настай Майя охидоо өсгөж буй жүжигчин бүсгүй ийнхүү өнөр бүлийн ээж болж байна. 

36 настай Галь Гадот төрсний дараах зургаа өөрийн Instagram хуудсаар хуваалцаж " Миний сайхан гэр бүл. Маш их баярлаж, талархаж байна, бас жаахан ядарлаа. Бид Даниэллаг гэр бүлдээ угтан авахад туйлын баяртай байна" хэмээн бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)