Хойд Солонгосын эдийн засаг цар тахлаас болж сүйрч байж болзошгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун холбогдох албаны дарга нарыг дуудаж, цар тахалтай тэмцэх ажлыг муу зохион байгуулснаас алдаа эндэгдэл гарч, эдийн засагт их хямрал нүүрлэсэн гэж загнасан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Барууны ВВС зэрэг агентлагууд үүнийг өлгөн авч, Хойд Солонгост цар тахлын гамшиг ямархуу гамшиг учруулж байгаа талаар баримжаа авч болохуйц мэдээлэл гэсэн тайлбартайгаар уламжилж байна. Өөрөөр хэлбэл, эх сурвалжийн мэдээлэлд дурдагдсан “Их хямрал” гэдэг үгнээс улбаалан нөхцөл байдал тун хүнд байгаа юм байна гэсэн дүгнэлт хийж байгаа юм. Хойд Солонгос улс цар тахлыг оруулахаас сэрэмжлэн хилээ хаагаад удааж байгаа бөгөөд эдийн засаг нь одоо улам хүнд болсон, олон улсаас тусламж гуйхад ойртсон гэдэг нь Ким Жон Уны дарга нараа загнасан мэдээллээс тодорхой байна гэж барууны хэвлэлд бичиж байна. Ким Жон Ун өмнө нь улс оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дутагдалтай байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тэд яахав тусдаа улс.бид бараг адилхан сүйрлээ.энэ өвчин.бодлого чинь

    0 0 Хариу бичих
    • харин тиймээ. Үнэндээ хүнд болчлоо.

      0 0