Шинэ нисэх буудал руу нүүдэл эхэллээ

Хөшигийн хөндий дэх Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ирэх долоодугаар сарын 4-нд эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэлт хийх ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа талаар ИНЕГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ны 13:10 цагт МИАТ компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа ачсан хүнд даацын зургаан автомашин бүхий нүүлгэн шилжүүлэх баг Буянт-Ухаа ОУНБ-ын хамгаалалтын бүсэд байрлах Каргоны байгууламжийн урдаас шинэ нисэх буудлыг зорьжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бямбасүрэн нар ац шүү. Ацаараа эд нар нарийвчилсан энтр ёооё болиод өгөөрэй

    0 0 Хариу бичих