Засгийн газрын ээлжит хурлаар 25 улсад суух элчин сайд нарыг танилцуулсан байна. Засгийн газраас санал болгож буй элчин сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчийн тамгын газарт шилжүүлж улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж томилдог юм.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр дээрх 25 хүний 72 хувь нь дипломат албаны, 28 хувь нь улстөр болон бусад салбарын төлөөлөл байгаа юм.