Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардлаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч нарын цалин, урамшуулал, ажлын ачаалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Эмч, ажилтнууд “Үндсэн цалинг хоёр дахин нэм. Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна. Засгийн газар үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэх бичгийг Засгийн Газарт хүргүүлсэн байна. Түүнчлэн “Эмч нар энд хүрээд хөрлөө” гэх уриатайгаар цалин, хөлсөө нэмүүлэхээр тэмцэх аж. 

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл "Эмч, эмнэлгийн ажилтнууд сөхрөх гэж байна. Монголын 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр цуглаж, үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Бид хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажилласан. Мөн энэ хугацаанд 2000 гаруй эмч, ажилтнууд Ковид19 халдвар авсан. Эдгэрч, ажилдаа орохдоо ядарч туйлдаж байна" гэлээ. 

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Манай салбар хүний нөөцийн хомстолд орсон. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэсэн. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг ШААРДАЖ байна.

Мөн "2021 оны 11 дүгээр сараас хойш Эрүүл мэндийн салбарын бүх ажилчид маш өндөр ачаалал дунд ажиллаж байна. Энэ салбарын ачаалал 3-5 дахин нэмэгдсэн. Энэ их ачааллын хоёр жил орчим тэвчиж ажилласан. Түүнчлэн хууль журам хэрэгжихгүй байна. Цар тахал, онцгой нөхцөлд ажиллаж буй алба хаагчдын цалин урамшуулал гурав дахин нэмэгдэх ёстой гэх журам хэрэгжээгүй. Ковид19-ийн тухайн хуульд ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан эмч, ажилчдад нөхөн олговор олгоно гэж заасан байдаг ч энэ мөн л хэрэгжихгүй байна. Тиймээс бид эдгээр хуулийн хэрэгжилтийг шаардана. Улсын дундаж цалин 1.300 мянган төгрөг байна. Гэтэл эмч нарын цалин 600 гаруй мянган төгрөг байна. Тиймээс энэ салбарыг орхих хүсэлтэй эмч нар олон байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Тангараг өргөсөн төрийн алба хаагчид энэ хүнд цаг үед ингэж шантааж хийх нь буруу жишиг. Цагдаа, Онцгой гээд л ингэвэл энэ төр яах вэ. Цалин нэмэхгүй бол ажлаа болино гэдэг чинь өнөөгийн хувьд дайны цагийн хуулиар хангамж муу байнө гээд фронтоо хаяж байгаатай адил хариуцлага хүлээлгэхтэй тэнцэх хэмжээний зүйл шүү

    0 1 Хариу бичих
  2. Nemj bolnoo. Gehdee ulsiin emnelgiin ch nar zarim ni arai l bdg shuu.

    0 0 Хариу бичих
  3. Улсын дундаж цалин 500-700 мянга л байгаа. Бараа бүтээгдэхүүн гээд бүх юмны үнэ талийчихсан, ард олон цөхөрч байна шүү дээ

    0 0 Хариу бичих
  4. Шуналтай юм бэ. Улс орон дампуурчаад байна. орлого юу ч алга.

    0 3 Хариу бичих