Маргааш 10 мянган тун "Спутник-V" вакцин ирнэ

ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас "Спутник-V" вакцины 20 мянган тунг Монгол руу нийлүүлэхээр болсон тухай мэдээлэл гарчээ. 

Энэ талаар Гадаад харилцааны яамны эх сурвалжаас тодруулахад, "Спутник-V" вакцины 10 мянган тун маргааш ирнэ. 

Харин дахин 10 мянган тун вакциныг долоодугаар сарын эхээр манай улс хүлээн авахаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийсэн байгаа" гэлээ. 

Тус вакцины 2 дахь тунг иргэд хүлээж байгаа бөгөөд ЭМЯ-наас "вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна” гэсэн хариу өгч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)