Өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана

Монголын үндэсний бөхийн холбооноос наадмын бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цар тахалтай холбоотойгоор үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулах наадмын бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний бөхийн холбоонд чиглэл өгчээ. Уг чиглэлийн дагуу энэ жилийн наадмын бөхийн барилдааны дэг жаягт тодорхой өөрчлөлт оруулжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

  1. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсоор ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)
  2. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа) зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд долоодугаар сарын 4-ний 10.00 цагаас 05-ны 16.00 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр Монгол бөхийн өргөөнд ирж бүртгүүлнэ,
  3. Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг зургаадугаар сарын 29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.
  4. Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан долоодугаар сарын 08, 09-нд 08.00-20.00 цагт Монгол бөхийн өргөөнд Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авна. (Вакцины хоёр тунд хамрагдсан бичгээ авч ирнэ)
  5. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн долоодугаар сарын 10-ны өглөө 08.00 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.
  6. Бөхийн барилдаан долоодугаар сарын 10-12-нд гурав хоног үргэлжлэх бөгөөд 10-ны 11.00 цагаас нэгийн даваа эхэлж, 16.00 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.
  7. Бөхийн барилдаан нь зургаадугаар сарын 12-нд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт) Харин Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт наадмаас өмнө УИХ-аар батлагдаж амжихгүй болсон байна.
  8. Бөхийн дэвжээд долоодугаар сарын 8, 9-нд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.
  9. Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана.
  10.  Бөхийн барилдааны гурвын даваа 11-ний 09.00, дөрвийн даваа 13.00, тавын даваа 16.00 цагаас явагдана.
  11.  Бөхийн барилдааны зургаагийн даваа 12-ны 10.00, долоогийн даваа 13.00, наймын даваа 15.00, есийн даваа 16.00, арвын даваа 17.00 цагаас болно.
  12. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.
     

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Шуналтай хүүрнүүд турж үхэх гэж байсан юм шиг л дайрч байх шив, алалцах вий дээ

    0 0 Хариу бичих
  2. Ингэн ингэн барилдах хэрэг байдаг л юм байхдаа, тэнэгийн дотор уужим гээч л энэ бололтой

    0 0 Хариу бичих
  3. Наадам хийхгүй гэхээр нойр чинь хүрэхгүй бна уу, нэгнээсээ короноо чирээд бөөнөөрөө нэг унаанд чихцэлдээд короно тусаад, эхнэр хүүхэд, эцэг эхдээ халдаагаад явах эрсдэлтэй, амь дүйцсэн наадам явах шаардлага байгаа юмуу. Ингэж явсаны чинь төлөө төр засагаас өнгөлсөн төмөр горьдсон юм байх даа.

    0 0 Хариу бичих
  4. үхлээ л дээ эд нар.. жил сойсон хэдэн морь бөхөө бавалцуулж мөнгө олчих гээд наадмаар далимдуулж хэдэн төгрөг цавччих гээд нүдэн балай чихэн дүлий улайрч байнаа... тэнгэр нэргэж тамд тарчлаасай хувхайнууд

    0 0 Хариу бичих
    • Ёстой чиг нэг үнэн хэллээ

      0 0
  5. za zugeer zail

    0 0 Хариу бичих