НОК хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудтай "Хариуцлагын гэрээ" байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын танхимын хязгаарлалтыг дахин 10 хоногоор сунгасан шийдвэрийг цуцлахыг хүсэж байгаа юм. 

Д. Сумъяабазар " Аж ахуйн нэгжүүд өөрсдөө үүрэг хариуцлага ухамсарлаж, дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ. Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй  “Хариуцлагын гэрээ” хийе. Хүнсний үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар, кафе, кофе шопын төлөөллийг бямба гарагийн 12:00 цагаас СТӨ-нд хүлээж авна. Вакцины 2 тун хийлгээд 14 хоногоос дээш болсон хүнд үйлчлэх, ажилчид дархлаажуултад бүрэн хамрагдсан байх, хүн болон ширээ хоорондын зайг барих, үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлах талаар гэрээнд тусгана. Хэрвээ биелүүлэхгүй бол хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)