Арбидол эмийн үнийн хязгаарыг тогтоожээ

 Ковид19-ийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор вирусын эсрэг эмийн эрэлт ихсэж, эмийн худалдаачид эмийн үнийг хөөрөгдөж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй юм.                    

Тодруулбал, Ковид19-ийн эмчилгээнд хэрэглэж байгаа Умифеновир 100мг, Фавипиравир, Ремдесивир зэрэг эмийн үнэ өмнөхөөсөө хэд дахин өссөн талаар иргэд мэдээллээд байсан юм. Тэгвэл эдгээр эмийн үнэ зохиомлоор хөөрөгдөж буй эсэхэд хяналт, шалгалт хийж буй талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Б.Цэцэгсайхан мэдээлсэн. Тэрбээр "Манай байгууллага зах зээл дээр эмийн үнийн хөөрөгдөл гарсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна. ШӨХТГ-тай хамтарч, хяналт шалгалт хийж байгаа. Хамтарсан шалгалтын дүн удахгүй гарна" гэж өнгөрсөн лхагва гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдээлсэн. 

Тэгвэл Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм ханган нийлүүлэх байгууллагуудын холбооны төлөөлөл, вирусийн эсрэг эм импортлох тусгай зөвшөөрөл авсан 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, вирусийн эсрэг эмийн үнийн хязгаарыг тогтоох талаар санал солилцсон байна. Улмаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас харьцуулсан судалгаа хийснээр, коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж буй Арбидол, Ремдесивир зэрэг хэд, хэдэн эмийг хэрэглэгчдэд худалдаалах үнийн хязгаарыг тогтоосон байна. Вирусийн эсрэг эмүүдийг худалдаалах үнийн жагсаалтын талаар  өнөөдөр 12.30 цагт мэдээллэх аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. s putnik b bakstin 2 tun hezee ireh be 2 dahi tun irsen hiisen gej eruul mendiin said yriad baih ym huibiin emneleguud hiij bga ym uu haana ymar emneleg hiij bga ym be heleed ogooch 1 dehi tungaa hiilgeed 60 honloo yah be saidaa heleed ogooch

    0 0 Хариу бичих