
Жүдо бөхийн Азийн АШТ-ний эрэгтэйчүүдийн 60 кг-ын хүрэл медалийн төлөөх эхний барилдаанд манай жүдоч Ц.Цогтбаатар Казахстаны бөхтэй барилдан ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Тэд өмнө нь хоёр ч удаа таарч барилдаж байсан юм.
Тэрээр Имэний бөхийг ялан, Японы бөхтэй тэнцэн, БНСУ-ын бөхийг ялснаар ийнхүү медалийн төлөө тунан үлдсэн юм.