МҮБХ-ноос допингтой холбоотой 38 бөхийн нэрийг зарлахыг шаарджээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Нийслэлийн Прокурорын газарт дахин шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал, Допингтой холбоотой 38 бөхийн зөрчлийн хэргийг АТГ-аас шалгаж хяналт тавьж ажилласан. Харин уг хэрэг одоогоор хаагдсан тул зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг энэ сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гарган өгөхийг шаардан гомдол гаргасан байна.

Тус шаардлагад "Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Таны нэр дээр 2021 оны 5-р сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны 05-р сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус Их Эе хурал болж өндөрлөлөө. Их Эе хурлаас Авилгатай Тэмцэх Газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “... Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил...” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсодын 100%-ийн саналаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гарган өгөхийг шаардан гомдол гаргаж байна. Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна"  гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дандаа офшарчидын нэрийн өмнөөс босдог бөхчүүдийг нэрлүүлж харагдаач , нэрэлвэл дээдсийн тал гаждийн байгаа биз дээ. Тэгэхээр бүх бөх худлаа

    0 0 Хариу бичих