Гурван сарын дотор улаанбурхан өвчнөөр 59 хүүхэд энджээ
Улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ламбаа болон тус яамны удирдлагууд мэдээлэл хийлээ.
39734 хүүхэд улаанбурханаар өвчилснөөс 39675 нь эдгэрч, 59 нь эндсэн байна.
Тэдний мэдээлснээр 2016 оны эхний гурван сарын байдлаар 16270 хүн улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Харин улсын хэмжээнд энэ оны байдлаар нийт 39734 хүүхэд улаанбурханаар өвчилснөөс 39675 нь эдгэрч, 59 нь эндсэн байна.
Мөн тус өвчний улмаас ХӨСҮТ-д 13515 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт 1431 хүүхэд эмчлүүлжээ.
“Бүрэн зураглал”-ын дараагийн зочин редактор Э.Бат-Үүл
Ийгл Ньюс телевиз “Бүрэн зураглал” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван дугаарыг үзэгч та бүхэнд хүргээд байна. Анхны дугаарын зочин редактороор Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц оролцсон бол хоёр дахь дугаарт УИХ-ын дарга З.Энхболд ажиллаж, өнгөрсөн долоо хоногт топ модел Э.Одгэрэл оролцож урьсан зочидтойгоо гоо сайхан, кино урлаг, реклам, эх хэлээрээ сайхан ярихын утга учир зэрэг олон сэдвийг хөндөн ярилцсан юм.
Тэгвэл дөрөв дэх дугаарыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл бүрэн зураглахаар боллоо. Тэр чухам ямар сэдэв хөндсөнийг маргааш буюу бямба гарагийн 19:00 цагт Ийгл Ньюсээр хүлээн авч үзээрэй.
Жүдогийн Азийн АШТ-ий сугалаа гарлаа
Жүдо бөхийн Азийн АШТ Узбекстан улсад өнөөдөр эхэллээ. 31 орны 240 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн эрэгтэй, эмэгтэй тус бүр бүр есөн жүдоч хүч үзэж байна. Тамирчдын сугалааг жин тус бүрээр нь сонирхуулж байна.
АТГ-ын дараагийн даргын хувь заяа
Монгол Улс 2006 онд Авлигын эсрэг хуулиа баталж, 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Тус газрын даргыг улс төрөөс ангид байлгах зорилгоор УИХ-аас зургаан жилийн хугацаатайгаар томилдог байхаар хуульд тусгасан юм. Гэвч АТГ байгуулагдсанаас хойших 9 жилийн хугацаанд гурван даргын нүүр үзлээ. Томилогдсон бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан хүн энэ хугацаанд гарсангүй. Хамгийн сүүлд АТГ-ын даргаар 2011 онд томилогдсон Н.Ганболдыг өөрийнх нь хүсэлтийн дагуу өчигдөр чөлөөлөв.
Японд 6.4 магнитудын газар хөдлөлт болж, 2 хүн амиа алджээ
Японы өмнөд хэсгийн Кюүжюу арлын Кумамото хотод өчигдөр орой орон нутгийн цагаар 21:26 минутад 6.4 магнитудын газар хөдлөлт болж, 2 хүн амиа алджээ. Тодруулбал, нэг хүн нурсан байшинд дарагдан амиа алдсан бол нөгөө нь газар хөдлөлтийн улмаас үүсэн галд өртөж амиа алджээ.
Газар хөдлөлт 20 секунд үргэлжилсэн бөгөөд 19 байшин нурж, 16 мянган байр цахилгаангүй болж, 38 мянган айл хийн түлшгүй болсон талаар албаныхан мэдээлсэн. Газар хөдлөлтийн дараа 45 иргэнийг эмнэлэгт хүргэснээс тавынх нь биеийн байдал хүндхэн байгаа аж. Нас барсан болон бэртэж, гэмтсэн хүний тоо өсөж магадгүй хэмээн албаныхан мэдээлсэн юм.