Эрсдэлийг хуримтлалаар давах нь

Ковидын үед дэлхийн улсуудад өрхийн хуримтлал нэмэгджээ. Хуримтлал нэмэгдсэн нь хоёр шалтгаантай гэнэ. Хөл хорио хязгаарлалтын улмаас хүмүүсийн хэрэглээ танагдсан. Өөрөөр хэлбэл, хүнснээс бусад барааны дэлгүүр, ресторан, кино театр зэрэг худалдаа, үйлчилгээний байгууллага ажиллахгүй байгаагаас гадуур хооллох, кино үзэх гэх мэтэд мөнгө зарцуулахгүй тул хэмнэлт гарчээ. Нөгөө талаас хөл хорионы үед улс орнууд иргэддээ мөнгөн дэмжлэг олгож байгаагаас иргэдийн хуримтлал хийгээд дансны үлдэгдэл өндөр байна гэжээ. Мөн хүмүүсийн мөнгөө хэмнэх, хуримтлал үүсгэх болсныг сэтгэл зүйн талаас нь тайлбарласан байна. Хүмүүсийн нэг хэсэг нь Ковидын улмаас эдийн засаг муудаж, нөхцөл байдал удаан үргэлжилнэ гэж үзэн зардлаа хэмнэж, хадгаламж үүсгэжээ. Харин зарим нь ковидын эрсдэл түр зуурынх гэж үзэн хадгаламжаа түрээс, зээл гэх мэт зарим хэрэглээндээ зарцуулсан байна. Гэхдээ хуримтлал хийгээд зарцуулалт орлогоосоо хамааран ялгаатай байгаа юм.

АНУ өрхийн хуримтлалаараа дэлхийд тэргүүлдэг. Нэг өрхийн дундаж хуримтлал 176 мянган ам.доллар байдаг аж. Ковидын үед энэхүү хуримтлалынх нь хэмжээ энгийн үеэс өсжээ. Тэгэхдээ өрхийн орлого, амжиргааны түвшнээс хамааран харилцан адилгүй үр дүн гарчээ. Тухайлбал, өнгөрсөн онд 7.6 хувьтай байсан хадгаламжийн түвшин өнгөрсөн сард 33.7 хувь байгааг тус улсын Эдийн засгийн шинжилгээний товчооноос мэдээлэв. Энэ хугацаанд хадгаламжийн хүү 35 орчим хувьд хүрсэн байна. Өрхийн дансан дахь үлдэгдлийг тооцоход орлогоосоо хамааран өөр бөгөөд хамгийн бага орлоготой гэгдэх өрхийнх 90 гаруй хувиар өссөн. Хамгийн баян гэгдэх өрхийнх 30 хувиар өссөнийг мөн дурджээ. Европын орнуудын эдийн засагт ч хадгаламжийн хэмжээ өссөн үзүүлэлтэй байна. 2019 онд Европын орнуудын өрхийн хадгаламж долоон хувьд хүрэхгүй байсан бол цар тахлын үед 15 орчим хувьд хүрчээ. Ингэхдээ хоёр, гуравдугаар сард хадгаламжийн оргил өсөлтийн үе байсан гэжээ. Австралид цар тахлын өмнөх буюу 2019 онд өрхийн хуримтлал 3.7 хувь байсан бол 14.4, Асвтрид 8.2 байсан бол 17 хувь, Японд 5.3 байсан бол 7.1 хувь гэх мэтээр өсжээ. Люксембургийн хувьд ковидын үед өрхийн хуримтлал нь хамгийн их нэмэгдсэн байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2018 онд гаргасан өрхийн хуримтлал өндөртэй улсуудаас 9-р байранд орсон байна. Нэг өрхөд ногдох хуримтлалын хэмжээ нь дунджаар 74141 ам.доллар байдаг. Өрхийн хуримтлалын өсөлт нь өрхийн төсвийн хэмнэлтийг илэрхийлнэ.

Үндэстнүүдийн сэтгэлгээ, хөгжил орлогоосоо хамааран хуримтлал үүсгэх нь янз бүр байдаг. Бидэнд хамгийн ойр хятадууд гэхэд өрхийн хуримтлал өндөртэй улсын тоонд ордоггүй. Өдгөөгөөс 10 жилийн өмнө нийгмийн даатгал төлөгчид нь үндсэн цалингийнхаа 39 хувийг хуримтлуулдаг байсан бол 2019 онд 33 хувь болж буурсан байна. Шалтгаан нь хятадууд банкан дахь хуримтлал бус үл хөдлөх хөрөнгө сонирхох болсонтой холбоотой гэнэ. Азиудаас хуримтлалын хандлага нь япончуудад хамгийн их байдаг байна. Бодит хуримтлалынх нь хэмжээг авч үзэхэд өрхийн бус хувь хүний хуримтлал нь илүү давамгайлдаг. Нэг хүнд ногдох хуримтлалын хэмжээ нь нэг хүнд ногдох ДНБ-ээсээ гурав дахин их гэдэг судалгаа байдаг. Япончууд 65 нас хүртлээ ойрын 30 жилийнхээ буюу 90 нас хүртлээ хэрэглэх мөнгөө хуримтлуулах ёстой гэдэг хандлагатай байдаг байна. Жишээлбэл, сард дунджаар 221 мянган иен хэрэглэнэ гэж тооцож, хуримтлуулдаг байна. 40-49 насныхан дунд судалгаа хийхэд дийлэнх нь 90 хүртэлх насандаа хэрэглэх зардлынхаа 60 хувийг хуримтлуулсан байдаг аж.

Манай улсын тухайд өрхийн хуримтлалыг нарийвчлан гаргасан судалгаа байхгүй. Хуримтлалыг банканд нээлгэсэн дансаар нь, мөнгөн дүнгээр нь хэмждэг. Ингэхдээ төгрөгийн, валютын гэж хоёр хуваасан байдаг. Өнгөрсөн сарын байдлаар 3.5 сая хадгаламжийн данс бий. Харахад дансны тоо хүн амаас давсан байгаа ч мөнгөн дүнгийн хувьд цөөн хүн эзэмшдэг. Төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 15 гаруй тэрбум төгрөг. Хадгаламжийн дансны дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өрхийн хуримтлал үүсгэх боломжийн тухайд арилжааны банкуудын хийсэн судалгаа бий. “Голомт” банкнаас хийсэн судалгаагаар монгол өрхүүд орлогынхоо 10 хувийг хуримтлуулах боломжтой гэж үзжээ. Тухайлбал, ҮСХ-ноос дундаж цалинг 1.2 сая гэж зарласан. Ингэхээр хоол, зээл, тээврийн гэх зэрэг хэрэглээний зардлаа хасаад хүн бүр сард 120 мянган төгрөг хуримтлуулах боломжтой гэж дүгнэлтэд хүрсэн байна.

Ковидын үед бусад улсын адилаар манайд хадгаламжийн хувь нэмэгдсэн байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар хадгаламжийн хэмжээ өмнөх оноос 25 хувиар нэмэгдсэн байна. Үүний дийлэнхийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Төв банкнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн оны зургаадугаар сараас иргэдийн хадгаламж өссөн байна. Энэ үе нь төрөөс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган болгон нэмэгдүүлсэн, Хувь хүний орлогын албан татвар, НДШ болон бусад татварыг чөлөөлсөн, зарим төрлийн зээлийн хүү, төлбөрийг хойшлуулсан зэрэг арга хэмжээ нөлөөлжээ. Түүнчлэн ус, хог, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийг төр даасан нь хадгаламж өсөхөд нөлөөлснийг хэлж байна. Өрхүүд ихэвчлэн Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хуримтлалын дансандаа холбосон байдаг гэнэ. Ковидын үеийн хуримтлалыг ярихад өрхийн орлого зэрэг хөндөгдөх ёстой. Дэлхийн банкны эдийн засагчид “Цар тахал Монгол өрхүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ” гэдэг тооцоолол гаргажээ. Монгол өрхийн орлогыг хөдөлмөрийн буюу цалингийн, хөдөлмөрийн бус буюу халамж, гадаадад өрхийн гишүүн ажиллаж, шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр тооцон гаргасан байна. Ингэхэд нийт өрхийн цалингийн орлого, цалингийн бус орлогоосоо илүү буурсан байна. Үүнд хөл хорионд орж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй, төрийн болон хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа тал хувийг ажиллуулсан зэргээс шалтгаалж, цалингийн орлого илүү буурсан гэсэн үг юм. Цар тахлын үед хадгаламжин дээр гарсан нэг өөрчлөлт бол төгрөгийн хадгаламжаа валют руу шилжүүлсэн тохиолдол юм. Энэ нь тогтворгүй байдал үүсэхэд үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэхгүй байгааг илтгэхээс гадна ханшийн өсөлтөөс ашиг хүртэгсэд цөөнгүйг харуулсан юм. 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 473

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар ([email protected]) эсвэл ([email protected]) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд ([email protected]) эсвэл ([email protected]). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

    0 0 Хариу бичих