Тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг УОК-оос танилцуулж байна.

Тавдугаар сарын 8-наас эхлэн дараах байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана.

Үүнд:

  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Баар “диско клуб”
  • Цахим болон автомат тоглоомын газар
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар. Гэхдээ зөвхөн хүргэлтээр. Зааланд үйлчилхийг хориглоно
  • Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв “Фитнес”
  • Саун, бассейн, нийтийн халуун ус
  • Зочид буудал, дэн буудал
  • Амралт, жуулчны бааз
  • Шашны зан үйл, мөргөлийн газар
  • Олимп, ОУ-ын тэмцээний бэлтгэлээс бусад спортын арга хэмжээ
  • Хүүхдийн тоглоомын төв, тоглоомын талбай
  • Бүх төрлийн бүжгийн клубын үйл ажиллагаанаас бусад салбар халдвар хамгааллын дэглэмийг сайтар дагаж мөрдөн үйл ажиллагаа явуулна.

Үсчин, гоо сайхан хоёр дахь тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд 15 минутаас хэтрэхгүйгээр үйлчлэх юм байна.