Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу хөл хориог ирэх тавдугаар сарын 8 хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тушаал гаргажээ. Тушаалд дурдсанаар хөл хорионы хязгаарлалтад орохгүй чиглэл, салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн авто машинд QR код олгож хөдөлгөөнд оролцуулах юм байна.
