С.Зориг агсны ар гэрийнхэн мэдэгдэл гаргажээ
Засгийн газрын гуравдугаар сарын 31-ний хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл С.Зориг агсны ар гэрийнхэн уг шийдвэрийг зөв зүйтэй алхам гэж үзэж буйгаа илэрхийлээд мэдэгдэл гаргасан байна. Ингэхдээ хэргийг одоог хүртэл шийдвэрлээгүй бөгөөд хүмүүсийг хилсээр шийтгэсэн гэж үздэгээ илэрхийлжээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Мэдэгдэл
Монгол Улсын засгийн газраас саяхан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо гэж талийгаачийн ар гэр бид үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг бүх шатанд хаалттай явуулсныг бид анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулан хохирогч бид оролцоогүй.
Бид хэргийн материалыг нууцаас гаргахыг шаардаж прокурор, шүүх, УИХ зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч аль нь ч нааштай шийдвэрлэж байгаагүй.
Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт ч ихээхэн эргэлзэж байгаагаа бид тухайн үед мэдэгдэж байсан билээ.
Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэр бидний зүгээс үзэж байна.
Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг, цаашид ч гэсэн энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг юм.
Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй хэмээн энэ олон жил биднийг дэмжиж хамт байсан ард түмэндээ талархаж байна.
Санжаасүрэнгийн Баяраа, Санжаасүрэнгийн Оюун
2021 оны 4-р сарын 20
Зочин 2021/10/03
Бүхэлд нь нууцаас гаргах юм бол гэр бүлийнхэн нь ч ойлгох байхаа
0 0 Хариу бичихЗочин 2021/04/20
Зориг агсан ч тийм сайн хүн биш байсан бололтой энэ хүний хэргээс болж гарын 10 хуруу давсан хүн нас барсан даа
0 3 Хариу бичихЗочин 2021/04/20
Сүүлийн үед ах дүү нар нь сүүл хөхүүлчихсэн юм шиг таг болсон Оюун яахав сайн ахын нэрээр төрд гарч овоо цулаагаа байлгүй Алсан хүмүүс албан тушаалаа ашиглаж ядарсан ардуудаар туг тахиад эхнэр Булган нь хамтарч гэмт хэрэг хийж ханиа чад хийлгэчихээд авсан шангаараа хэхэртэл идээд л байх шигээ Ай хэцүүч юмаадаа хорвоо минь гэж
0 1 Хариу бичихЗочин 2021/04/19
Ямар сонин юм ба эд нар 3 шатны шүүхээр хэрэг хийсэн гээд тогтоогдсон хүмүүсийг хийгээгүй гүтгэгдсэн гэж ямар үндэслэлээр үзээд байгааг огт ойлгохгүй байна. Түүнчлэн Булган амьд гэрч өдий болтол санаатай төөрөгдүүлээд байгааг анзаарахгүй байна гэж баймааргүй юм. Эсвэл эд бүр тоохоо больсон юм болов уу. Яс юман дээрээ Булган хань ижил нь биш, тухайн үед хамт амьдарч таарсан хүн. Асар замбараагүй дампуу хүүхэн байсан.
0 1 Хариу бичихИргэн 2021/04/19
Үгээ хэлсэнд баярлалаа.Хэрэг илрээгүй.Хэлмэгдэгсдийг суллах юмсан.
1 0 Хариу бичихЗочин 2021/04/19
Манай хэвлэл мэдээллийнхэн он сар өдрийг сайн нягталмаар юм. 2021 оны 4-р сарын 20 Өнөөдөр чинь 2021 оны 4-р сарын 19.
1 0 Хариу бичихЗочин 2021/04/19
Зөв зөв сонгууль болох болгонд ман ингэж синцаац бологдог байсан байна шүү .
0 1 Хариу бичихЗочин 2021/04/19
Оюун гэж балай авгай
0 1 Хариу бичихundraa 2021/04/19
bayr oyun 2roo taliigaachiig bodson chimgee sodnomdarjaa 2 g odoo sulaluulaachee vr hvvhed hani ger bvliig bvten bolguulaach
0 1 Хариу бичихИргэн 2021/04/19
Та бүхэнтэй үргэлж хамт...!!!Бид Зоригийг мартахгүй !!!!!
3 0 Хариу бичих