Дэлхийн томоохон цахим сүлжээний нэг болох твиттерийн сүлжээнд доголдол гарлаа. Тодруулбал, манай улсад 11:50 цагийн үед уг доголдол гарсан бөгөөд одоог хүртэл сүлжээ ирээгүй байна. Түүнчлэн Австрали, Хятад, Япон зэрэг улсуудад твиттерийн сүлжээ унаад байгаа юм.