Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаа танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалтаа чанартай хийж, эхний тунг хийлгэсэн иргэдээ хамгаалах үүднээс хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 18-21 хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс вакцинжуулалтаа чанартай байлгах үүднээс энэ сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хамгийн сүүлийн хөл хорио байгаасай гэж хүсэж байна.

Мөн бас нэгэн шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Оюутолгой ХХК-ийн татварын эргэн төлөгдсөн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Хавар хаврын үеэр цагаан сарын дараагаар архаг хууч суурь өьчтэй хүмүүс эмнэлэгээр дүүрч эмчилгээ хийлгээд ядарсан нь глюкози хийлгээд л байдаг шүү дээ.энэ хүмүүс эмнэлгээс ханиад томууны нян давхар халдааж аваад л нас барж байх шиг ээ.

    0 0 Хариу бичих
  2. Нас баралт гээд зүгээр тоо хэлээд байх юм. Талийгчид яг ямар суурь өвчинтэй байсан бэ? Суурь өвчин нь ямар шатандаа байсан бэ. халдвар авхаас өмнө биеийн байдал нь ямар байсан бэ?. Ковидын нас баралтыг яаж бүртгэж байгаа вэ? жишээ нь дархлалын хомосдол өвчинтэй хүн ковид халдвар аваад нас бархад аль өвчинөөр нь өнгөрлөө гэж бүртгэгдэх вэ? Уг суурь өвчинтэй холбоотой өмнө эмчийн хяналтанд байсан уу? Хүүхэд халвар авсан нас барсан тохиолдол байгаа юу? Яагаад энэ суурь өвчинтэй эрсэлдтэй хүмүүсийн хамгаалахыг зорилгүй. 3 сая хүний ажил амьдрал эрх чөлөөг хязгаарлана вэ.

    0 0 Хариу бичих
  3. Баттулга бүтэн жил орилж байж өгүүлж байна

    2 0 Хариу бичих
  4. зөв дэмжиж байна

    0 0 Хариу бичих
  5. ер сайд тариалалтаа анхаараач. мах гурил.

    2 0 Хариу бичих
  6. Гол юмаа асуу л даа сэтгүүлчид минь! Хөл хороины үед ажиллах салбар нь юу вэ? Ажиллах шаардлагатай ААН-ийн ажилтан яаж зорчих вэ? Хувийн унаа явуулах уу?

    0 0 Хариу бичих