19 аймагт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг үеэр ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Өчигдрийн байдлаар нийслэлд 38795, орон нутагт 20897 хүнийг вакцинд хамруулсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт 529911 хүнийг дархлаажуулжээ. Насны бүлгээр нь танилцуулбал,
18-19 насны 3978
20-29 насны 99939
30-39 насны 135712
40-49 насны 105307
50-59 насны 95368
60-69 насны 50723
70-79 насны 15174
80-84 насны 2471
85-аас дээш насны 1083
Ахмад насны иргэдийн вакцинжуулалтад хамрагдалт нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Ахмадуудад зориулсан дархлаажуулалтын цэгийг Сүхбаатар дүүргийн 11-р сургуульд байгуулсан. Хэвтрийн дэглэм барьж байгаа болон гэрээсээ гарах боломжгүй ахмадуудыг дархлаажуулна. Бэлтгэл ажлыг хангаж байна.
Аймгуудын дархлаажуулалтын явцыг танилцуулбал,
Говь-Алтай 814
Дархан-Уул 15920
Дорноговь 5534
Орхон 12381
Төв аймаг 4499
Өмнөговь 11 857
Говьсүмбэр 1487
Сэлэнгэ 13051
Булган 2469
Сүхбаатар 2035
Баянхонгор 1329
Архангай 1285
Хэнтий 1562
Завхан 1457
Дундговь 897
Өвөрхангай 468
Дорнод 126
Увс 119
Ховд 1