Улсын онцгой комисс 11:30 цагаас хуралдахаар товложээ. Энэ талаар Засгийн Газрын хэвлэл мэдээллийн дарга Ц.Ганзориг цахим хуудсандаа мэдээлжээ.  Энэ удаагийн хурлаараа коронавирусийн халдварын нөхцөл байдал түүнтэй холбогдуулан авах арга  хэмжээний тухай хэлэлцэх юм.Сүүлийн 24 цагт 554 хүнээс коронавирусийн халдвар илрээд байна.