Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 12780 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 554 тохиолдлын 553 нь дотоодод бүртгэгдсэн бол нэг тохиолдол зөөвөрлөгджээ. Үүний 452 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 10544 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 102 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/:

Архангай 7

Баянхонгор 12

Ховд 2

Сэлэнгэ 5

Төв 51

Сүхбаатар 7

Чойр 5

Дорноговь 2

Өвөрхангай 11

Дархан-Уул 12

Орхон 2

Сүүлийн 24 цагийн хугацаанд 372 хүн эдгэрч, эмнэлгээр гарсан байна. Түүнчлэн нэг хүн коронавирусийн улмаас нас баржээ. Улмаар тус өвчний улмаас нас барсан хүний тоо 18 болжээ.