Гуравдугаар сард болсон байгалийн гамшигт өртсөн Дундговь аймгийн малчид, иргэдэд Улсын Онцгой комисс, Олон улсын Улаан загалмай, Монголын УЗН-ээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өглөө.
Тодруулбал, УОК-оос хүчтэй шороон шуурганд орон гэргүй болсон 50 өрхөд гэр, “КОВШ-50” өөрөө ачигч машин өгчээ. Мөн Олон улсын Улаан загалмай, Монголын УЗН-ээс 10 гэр, 60 гэрийн зуух, яндан, хөнжил гудас, гал тогооны багцын тусламж өгсөн байна.