Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 73 цэгт 156 багийн 1279 эмч, ажилтан ажиллажээ.

Дархлаажуулалтын цэгүүдэд 38813 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан мэдээллийг НОК-оос өглөө.

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 452615 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.