Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Дэл Оюу Дөл” компанийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэй олгохоор болжээ. “Эрхэм чанар” үйлдвэр нь сүүлийн гурван жилд 3000 гаруй хүнийг дээд, доод мөчний бүх төрлийн хиймэл эрхтэн, согог засах гутал, хөл, гарын чиг, таяг, сонсголын аппарат болон бусад туслах хэрэгсэлтэй болгожээ. Санхүүгийн хүнд байдалд орсон энэхүү үйлдвэртэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд танилцаж, бодлогоор жихээ илэрхийлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байжээ. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэн шаардагдах хөрөнгийг гаргахаар болсон байна.