Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай өчигдөр утсаар ярьжээ. Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд онцолжээ. Мөн нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх нь чухал гэдэгт санал нэгдсэн байна.

Ерөнхий сайд нар цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд мөн худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцжээ. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хужаагаас юм гуулигчхлах болохоороо сайн юм аа, дараа нь юугаа өгөх бол доо энэ эргүү новшнууд

    0 0 Хариу бичих