Таны амьдралыг өөрчлөх энгийн 10 дадал

Өглөөний дадал зуршилтай байх

Өглөө бүр хийдэг ямар нэгэн зуршилтай байх нь таны тэр өдрийг эерэг болгохоос гадна өдөр бүр яг ижил цагт сэрэхэд тань туслах болно.

Гоё үгс хэлэх

Өөрийнхөө тухай хэрхэн ярьж, юу гэж бодож байгаа нь сэтгэлгээнд тань хамгийн чухал нөлөөлдөг зүйл юм. “Өнөөдөр гайхалтай өдөр байх болно”, “Би өдөр бүр баяр хөөртэй байдаг”, “Надад амжилт амархан ирдэг”, “Мөнгө миний хувьд асуудал биш”, “Миний бие эв эрүүл”, “Би өөрийн биеийн галбиртаа болзолгүйгээр хайртай” гэх мэт үгсийг өөртөө хэлж байх хэрэгтэй.

Оройн дадал зуршилтай байх

Өглөөний зуршилтай адилаар оройн дадал зуршилтай байх нь таны тэр өдрийг тайван, эерэгээр төгсгөх болно. Буйдан дээр дахин нүүрний будагтайгаа нойрондоо дарагдан унтахаа боль!

Илүү их ус уух

Ус бол чухал, бид бүгд үүнийг мэддэг. Тиймээс уух хэрэгтэй. Хэрэв та усны амтанд дургүй бол, усанд үнэр, амт оруулагч байгалийн гаралтай нэмэлт шингэнийг хэрэглэж жүүс шиг амттай болгож болно.

Бясалгал хийх

Тунгалаг оюун ухаан нь таны эрүүл мэнд болон сэтгэлгээнд гайхамшгийг авчрах болно. Өдөр бүр ердөө 5 минутын бясалгал хийх нь ч таньд маш их нөлөө үзүүлдэг.

Өдөр бүр 30 минут алхах

Явган алхах нь дасгалын хамгийн хялбар төрөл бөгөөд супер үр дүнтэй. Гутлаа өмсөөд хөдлөөрэй.

3-4 цаг тутамд суниах

Хэрэв суугаа ажилтай бол таньд энэ нь нэн чухал.

Ажлынхаа нэг цаг тутамд 10 минутын завсарлага авах

Та батарейгаа дахин цэнэглэх хэрэгтэй бөгөөд үүнийг хийхэд 10 минут заримдаа хангалттай байдаг.

Тэмдэглэл хөтлөх

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө илүү сайн таньж мэдэх, сэтгэлгээнийхээ дагуу ажиллах, санаа зовоосон зүйлсийн талаарх бодлыг зогсоох гайхалтай арга юм.

Өглөө эрт босох

Эрт босдог шувуу сайн идэш хоол олж иддэг.

Эх сурвалж: "GirlBoss MGL" Монгол эмэгтэйчүүдэд зориулсан цахим сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)