Гашуунсухайт, Замын-Үүд боомтоор нүүрс экспортолж эхэлсэн

Өмнөговь дахь Оюутолгой төслийн уурхайд Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэний улмаас хилийг хаагаад байсан.

Гашуунсухайтын боомтоор тодорхой үе шаттайгаар нүүрс экспортолж эхэлсэн гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан тоог авч үзвэл Гашуунсухайт боомтоор дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн өдөрт 30, Шивээхүрэн боомтоор 91 машин нүүрс ачиж гарч байна.

Харин өнөөдрөөс Замын Үүд боомт нээгдэж ачаа тээврийн 20 машиныг нэвтрүүлжээ.

Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтод экспортын тээврийн хэрэгсэлийн гарах орох чиглэлд автомашины халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагын гаргасан журмын дагуу тогтмол хийж байна. Мөн тээврийн жолооч нарыг 1 удаагийн хамгаалах хэрэгсэл өмсүүлэн нэвтрүүлж, биеийн халууныг үзэн тандалт судалгааг явуулж байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)