Зоригоор "зоологсод"

Хөшөө тийш очих

Ардын зам баларсангүй

Хөсрийн өвс ургаж

Аглагшиж ер битүүрсэнгүй... гэж Төрийн шагналт Ш.Сүрэнжавын шүлэглэснээс тэс хөндлөн бодолтой улстөрчид тамхилан зогсох С.Зоригийн хөшөөг зүглэх болжээ. Бутарсан АН-ын нэгэн нэгж энэ удаад хөшөөний өмнө мэдэгдэл хийв. Тодруулбал, Ц.Тувааны талын АН-ын шинэ дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл. Түүний гол зорилго нь гишүүд, олон нийтээс дэмжлэг авахыг хүсжээ. Ингэхдээ Санжаасүрэнгийн Зориг агсныг Монгол Улсын Баатар цолонд нэхэн тодорхойлсноо зарлаж, үүнийг нь  дэмжин гарын үсэг зурахыг уриалав. Ингэхдээ 8223 өдөр зориггүй байсныг дуулгана лээ.  

Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойгоор оролдов гэгчээр олон толгойтой болсон тэдэнд С.Зоригийн хөшөөнөөс өөр индэр, бахархал, үзэл баримтлал, үнэт зүйлс үгүй болжээ. Ийм л сэжгийн, хүн чанаргүй, хүндэл, цээргүй зүйлсийг тэд хийж байна.

Сүнс нь хүртэл зугтаамаар ийм муухай үйлдлээ тэд “хүндэтгэл” гэж тайлбарласан. Харин хөндлөнгөөс харвал ой гутам, сэгэн дээр цугласан хэрээ шиг харагдана.

Ер нь улстөрчдөөс л ийм увайгүй, хүн чанаргүй, хөгийн үйлдэл гардаг. Сайн хүний нэрийг мянга худалдав гэгчээр С.Зориг агсны нэрээр албан тушаалд хүрсэн, амьжиргаагаа өөд нь татсан, товчхондоо хооллогсод гараад ирчихлээ.

Ер нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ашиг хонжоо хайгчид өнөөгийн улстөрчдийн нийтлэг төрх. Тэдний эгнээнд О.Цогтгэрэл нэгдэж, С.Зоригоор “зоологсод”-ын жагсаалтад ороод ирлээ. Үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг өөр өөрсдийнхөө С.Зоригийн тухай донгодсоор эцэстээ энэ түүхэн хүн улам бүр бүдгэрч, түүний амийг хөнөөсөн хэрэг баларч, захиалагч нь замхарах аюул бодитоор нүүрлэчихлээ.  

Үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй гэж монгол ухаанаар асуудал уужуу ханддаг асан ардчилагчид л үүнд нь татагдан орж байна. Өөрсдөө дэмжлэг авахын тулд үнэт зүйлсээ ч үгүй хийхэд хэзээний бэлэн болсныг үйл явдлууд харуулаад байна.

Ардчилсан нам алдаа оноотой, алиа балай үйлдлүүд хийж ирсэн ч үүн шиг адгийн байсангүй.

С.Зориг. Энэ нэр хэдэн улстөрчдийг зөөлөн суудал суух гэсэн хөгийн шоуны золиос болж, тэр тоолонгоор яс нь өндөлзөхийг чөтгөр бүү мэд.

С.Зориг өөрчлөлтийг хүссэн түүчээлэгч нь байсан. Хатуухан хэлэхэд, өнгөрсөн нийгмийн шагналыг өөртөө зүүхийг, зүүлгэхийг хүсээгүй нь лавтай.

Арай ч дээ, үүнээс дөнгүүр бодол өөрсдийн чинь толгойд алга уу? Улай харсан хэрээ шиг С.Зоригоор хэдий болтол хоолоо олж идэх гэсэн юм бэ?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ardchilsan nam gej hogiin uheeruud ene ulsiig sug bologloo ene lalariin sheesnuudees bolj ene uls muhluu yagaadch ene novshnuudii turd buu garga Battulga gej luivarching dahin buu songo ene lalriin namiin gishuun bsandaa unendee gutaj bna

    0 0 Хариу бичих
  2. Маш их жигшиж байна. Зоригийг одоо тайван амраа даа. Өөр гуйх юм алга

    0 0 Хариу бичих
  3. Энэ саналыг юү гэж ойлгох вэ!? Өөрсдөө С.Зориг агсныг хороочихоод нүгэлээ наминчлах санаатай юм байна гэж л уншигдаж байнадаа!?

    1 0 Хариу бичих