Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн талаар хэлэлцэв. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь  боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхлэхээр болжээ.

Түүнчлэн Гашуунсухайт-Ганц мод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар Хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав.