Иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас 25 удаа шар өвсний түймэр гарч, нийт 19.1 га талбай гал түймэрт өртсөн байна. Эдгээр дуудлагад нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажиллажээ.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хуурайшилтын улиралд иргэдийг ногоон бүсэд зорчих, ил гал гаргах зэрэг гал түймэр гарч болзошгүй үйлдлийг хязгаарласан байдаг. Амралтын өдрүүдэд иргэд ногоон бүсэд хэсэг бүлгээрээ явган алхалт зохион байгуулж, гэр бүлээрээ аялж зугаалж байна. Энэ нь эрүүл мэнд, дархлааг дэмжих сайн талтай хэдий ч иргэд энэ үеэр галын аюулгүй байдлаа хангах нь чухал юм. Тиймээс ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас анхааруулав.