Америкийн сонгогчдын ихэнх нь Мексикийн хил дээр гарч байгаа цагаач дүрвэгчдийн хямралын гол буруутан нь төрийн тэргүүн асан Дональд Трамп биш харин Ерөнхийлөгч Жо Байден гэж үзэж байна. Энэ асуудлаар HarrisX компани санал асуулга явуулжээ.
Тухайлбал, санал асуулгад оролцогчдын 44%-иас багагүй нь Байден ба түүний засаг захиргаа л хил дээр цагаачид бөөгнөрөн хямрал үүсгэсэн гэж үзжээ. Харин 28 хувь нь Трампыг буруутгаж буй. Тус бүр 20 хувь нь тэднийг адилхан буруутай гэлээ.
Бүгд найрамдахчуудын 73% хэргийн гол буруутнаар Ж.Байденыг нэрлэсэн бол ардчилагчдын 46% Д.Трампыг буруутгав.
Асуулгыг интернэтээр гуравдугаар сарын 24-26-ны хооронд 1882 сонгогчдын дунд явуулсан ба статистикийн зөрүүг нь ойролцоогоор 2,26 хувь гэж үзэж байна.
Гуравдугаар сарын 25-нд Байден дэд ерөнхийлөгч Камала Харрист дүрвэгчдын асуудлаар Мексиктэй хэлэлцээр явуулахыг даалгасан юм. Харрис мөн Сальвадор, Гондурас, Гватемалын дипломатуудтай ярилцах юм.
Америкийн хилчид Мексикийн хил дээр бараг 100 мянган дүрвэгч саатуулсан тухай Reuters агентлаг мэдээлжээ.