Грекийн нефть тээвэрлэгч Minerva Nike хөлөг өчигдөр эргийн элсэнд шигдэж, Суэцийн сувгийг дахин гацаах дөхжээ. Золоор ойрхон хоёр чирэгч онгоц байснаар элсэнд шигдсэн хөлгийг яаралтай холдуулж чадсан байна. Хэрэг явдал Том гашуун нуур гэж нэрлэгдэх суваг өргөсдөг хэсэгт гарсан ажээ. Одоо усан тээврийн зам хэвийн байдалд буйг эх сурвалж хэллээ.
Гуравдугаар сарын сүүлээр чингэлэг тээвэрлэгч аварга хөлөг Ever Given сувгийн 151 дэх км-т элсэнд шигдэн сувгийн хөдөлгөөнийг зургаа хоногийн турш гацаасан юм.