АстраЗенека вакцины хүүхдэд хийх туршилтыг зогсоолоо

Оксфордын их сургууль АстраЗенека вакцины тарилга цусны бүлэгнэл үүсгэж буй шалтгааныг илүү тодруулахын тулд өсвөр насныханд хийх туршилтаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Их Британид хийж буй туршилтад оролцохоор 300 гаруй сайн дурынхан бүртгүүлээд байжээ. 

АстраЗенека вакцин нь цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын 13 оронд дархлаажуултад хэрэглэхийг түр зогсоогоод байсан ч Европын эмийн агентлаг болон ДЭМБ эрсдэлгүйг нь баталсны дараа дахин ашиглаж байв. Гэтэл Европын эмийн агентлагийн вакцин хариуцсан захирал Марко Кавалери өчигдөр Италийн сонинд ярилцлага өгөхдөө уг вакцин ховор тохиолдолд тархины цусанд бүлэгнэл үүсгэдэг нь тодорхой болсон хэмээн ярьжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)