Улаанбаатар хот энэ жил 52,2 км урттай дугуйн замтай болохоор төлөвлөсний дагуу хийгдэж буй Туул голын эрэг дагуух дугуйн замын 2 талаар өндөр хайс хашлага барьснаас дугуйтай хүмүүс зөрж өнгөрөхөд хүндрэлтэй болжээ. Энд ямар нэг зүйл барих гэж байна уу?... Хавар бүр мод тарьж, ногоон байгууламжаа өргөтгөнө гэсэн нэрийн дор баахан шороо манаргаж, нүх ухдаг. Намар нь  өвөлдөө бэлдэж байна гээд өнөөх бүтээн байгуулалтаа бусниулж шороогоор булаад өнгөрдөг УБ хотын тохижилтын ажлын нүүр царай түүнийг тойрсон асуудлаарх жиргээчдийн сэтгэгдлүүд...   Эдгээр болон бусад олон сэдвээр өнөөдөр хэн хэрхэн жиргэснийг "Радио жиргээ" нэвтрүүлгээр сэтгүүлч С.Ганбаяр, Л.Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.