Хоёр нүд нь гэмтсэн янгир ямааг эмчилж, сүрэгт нь нийлүүлжээ

Ховд аймгийн Дөргөн сумын иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч  Н.Мөнхтөр  өвчний улмаас байгальд амьдрах чадваргүй болсон янгир ямааг олж, эмчлэн эдгээжээ.  Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр Дөргөн сумын Агваш багийн нутаг дэвсгэрээс хоёр нүд нь гэмтэж, өвдсөн 4-5 орчим настай янгир олсон байна. Улмаар гэртээ авчиран малын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу эмчилж эдгээжээ.   

Янгир бүрэн эдгэрч дөрөвдүгээр сарын хоёрны өдөр эх байгаль, ижил сүрэгт нь нийлүүлэн тавьсан байна. 

Өнгөрсөн гуравдугаар сарын 13-14-ний өдөр Дөргөн сумын нутагт хүчтэй шороон шуурга шуурсан. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан янгирын нүд гэмтсэн, өвдсөн байх гэсэн таамаглалыг зарим байгаль хамгаалагч хэлж байна.  

Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт ойролцоогоор 100 гаруй тоо толгой янгир нутаглаж буй ажээ.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баярлалаа зөв үйлдэлээр үлгэрлэж бна

    0 0 Хариу бичих