Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 10-наас зогсооно

Ирэх зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар товлон зарласан билээ. Тэгвэл хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу энэ сарын 10-наас эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм байна. Тиймээс УБЕГ-ын дарга энэ сарын 10-наас шилжилт хөдөлгөөн зогсоох тухай тушаал гаргаж, орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтэст зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Түүнчлэн сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг нээх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)