Австрали, Шинэ Зеландын иргэд дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн хоёр улсын хооронд хорио цээрийн дэглэмгүйгээр аялах боломжтой боллоо.

Энэ тухай Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн олон нийтэд мэдээллээ. Эдгээр улсууд коронавирусийн дэгдэлтийг тогтоон барьж, халдварын түвшинг бууруулж чадсан байна. Хатагтай Ардерн хоёр улсын эрүүл мэндийн үзүүлэлтийг сайшааж дээрх шийдвэрийг гаргасан тухай BBC мэдээллээ.

Гэхдээ "коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд" хязгаарлалт хийх, аялалыг зогсоох болно гэж хэллээ.

Цар тахлын өмнө Шинэ Зеландад жилд 1.5 сая орчим австраличууд очдог байжээ.