Залуу одны мөхөл

Америкийн сансар судлалын NASA агентлаг арван мянгаад жилийн өмнө мөхсөн хэт шинэ одны дэлбэрэлтийн тухай сонирхолтой зургийг танилцууллаа. Энэ зургийг авч боловсруулахад мананцарын хэсгүүдийг маш тодорхой харж болох шинэ арга техникийг хэрэглэсэн тухай  "Ридус" цахим хуудас онцолжээ.

Од хурдтай амьдарч, залуугаараа мөхсөн ажээ.  Мөхсөн шинэ од нарнаас хорь дахин илүү жинтэй байсан ба дэлбэрэлт нь сансар огторгуйд эрчим хүчний асар хүчтэй урсгал үүсгэжээ. Мөн “Гивлүүр” гэж нэрлэгдсэн асар их хэмжээний мананцар үүссэн юм.

"Вуаль-гивлүүр” мананцар Хунгийн ордод манай дэлхийгээс 2100 гэрлийн жилийн цаана байрлана. Энэ зурагт зөвхөн нэг хэсэг буюу мананцарыг бүрдүүлэгч хүчилтөрөгчийн ионжсон хий цэнхрээр харагдана. Улаан өнгө нь ионжсон азотын урсгал ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)