Дорнод аймгийн хэмжээнд маргаашнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр болжээ.
Гэхдээ аймгийн төв буюу Хэрлэн сумыг халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй бүс гэж мэргэжлийн байгууллага үзсэн учир дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал буюу ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээлийг бага ангийн сурагчид нэг болон гуравдахь долоо хоногт танхимаар, хоёр болон дөрөвдэх долоо хоногт цахимаар, дунд, ахлах ангийн сурагчдыг хоёр болон дөрөвдэх долоо хоногт танхимаар, нэг болон гурав дахь долоо хоногт цахимаар тус тус хичээллэхээр боллоо.
Хэрлэн сумын Цэцэрлэгийн үйл ажиллагааг өмнөх горимоор, бусад сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа мөн өмнө нь мөрдөгдөж байсан горимоор хичээллэнэ.