Дэлгэр зуны цагаас өмнө Ковидыг ялахын төлөө вакцинаа хийлгэцгээе гэсэн эерэг давалгаа...Олимпын аварга Н Түвшинбаярын хүний биед халдсан хэрэг шударга шийдэгдэх ёстой... эхлээд цагдаа шүүх шалгана, давж заалдана гэсээр байгаад 2 жил гаруй хугацаа өнгөрөөнө. Тэгээд хэрэг мартагдаж хөнгөн ял авна. Агуу хүн, Олимпын аварга, анх удаагийн хэрэг гээд тэнсэн аваад хэрэг бүү замхраасай гэсэн сэдвийн хүрээнд жиргээчид хүчтэй давалгааллаа. Эдгээр болон бусад сэдвээр өнөөдөр хэн хэрхэн жиргэснийг Радио жиргээ нэвтрүүлгээр сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.