Хаврын урт өдрүүдэд нойр хүрэх, нозоорох нь элбэг. Тиймээс нойртойгоо тэмцэж, өөрийгөө ялах хялбар аргыг хүргэж байна.
Гар, нүүрээ угаах: Гар, бугуй, нүүрээ хүйтэн усаар угаах нь сэрүүцүүлж, нойр сэргээдэг. Мөн бугуйн гол судлаа хүйтэн усаар сайтар шавших нь сэргэг байдлыг нэмэгдүүлдэг байна.
Дуг хийх: Ажлын цагаар унтах нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эрч хүч сэлбэдэг байна. Энэ талаар Сэтгэл судлалын профессор, "Take a Nap! Change Your Life" номын зохиолч Сара Медник дурджээ. Тодруулбал, өдрийн цагаар 20-60 минут унтаж амрах нь ажлын бүтээмж нэмэгдүүлдэг бөгөөд ой тогтоолт сайжруулж, мэдээлэл хүлээн авах чадварыг дээшлүүлдэг гэж мэдэгдсэн байдаг.
Анхаарлаа өөр зүйл рүү чиглүүлэх: Ажлын хамтрагчтайгаа ярилц, хэрвээ ганцаараа байгаа бол хөгжим сонс, босоод цонхоор хар, агаар амьсгал.